Усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид аваргаа шалгаруулна

imagesМонголын усан спорт сонирхогчдын холбооноос усанд сэлэлтийн өсвөрийн тамирчдын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 28-аас 30-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” клубт зохион байгуулахаар болжээ.

Тэмцээнд “Хангарьд”, Усан спорт сургалтын төв, “MCS –Орчлон”, “MCS Vista” зэрэг зургаан клубын 170 орчим өсвөрийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд тэмцээн 8  нас, 9-11 нас, 12-14 нас, 15-аас дээш гэсэн насны ангилалаар хувийн болон холимог, багийн төрлүүдэд явагдах аж. Өсвөрийн тамирчдын дунд болж буй тус тэмцээнийг Монголын Усан спорт сонирхогчдын холбоо, “Эрдэнэт” үйлдвэрийн Спорт цогцолбор болон Веста клубын эцэг эхийн зөвлөлөөс дэмжин зохион байгуулж байгаа юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …