Монголд анх удаа тоглогдох “Мөсөн цирк Монголд” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

“Монгол Циркийн хөгжлийн төв” ТББ-ынхан Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан дэлхийд алдартай “Сircus on ice” буюу “Мөсөн цирк”-ийн тоглолтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар товоо зарлаад байгаа билээ. ОХУ-ын Москвагийн төв циркийн жүжигчдийн  алдарт “Мөсөн цирк”  тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн “АСА” циркт ердөө долоо хоног үргэлжлэх юм.  Уг тоглолтын тасалбарыг “АСА” циркийн кассаар борлуулж эхэлсэн бөгөөд эгнээ, суудлаасаа хамааран 10 мянга , 15 мянга, 20 мянга гэсэн сонголттойгоор худалдаанд гарчээ. Тоглолтын тасалбарыг 1199  дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломж бас нээлттэй гэсэн шүү. Мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагт болно.

Гэр бүлээрээ үзэх үзвэр төдийлэн элбэг биш байдаг манай орны хувьд шинэ жилийн баярт өдрүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа дэлхийн жишиг тоглолтыг үзэж бяцхан үрсээ баярлуулах боломж ийнхүү бүрдлээ.

Сонирхуулахад, циркийн өвөрмөц нэгэн төрөл болох Мөсөн циркийг анх 1964 онд Оросын циркийн алдарт найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн А.Арнольд санаачилжээ. Анхны үзэгчид нь циркийн үндсэн төрлүүд болох гимнастик, акробат, жонглёр болон алиалагчийн үзүүлбэрийг мөсөн дээр тэшүүрээр гулган хийж байгааг ихээр шагшин, өндрөөр хүлээж авч байжээ. Түүнчлэн анхны аялан тоглолт нь 1965 онд Бельги улсын нийслэл Брусель хотод болжээ. Үүнээс хойш уг циркийн төрөл нь улам бүр хөгжиж үзүүлбэрүүд нь чанаржин дэлхий даяар алдартай циркийн урлагийн томоохон төрөл болтлоо хөгжиж чадсан байна. Одоогийн байдлаар дэлхий дээр “Мөсөн цирк”-ийн төрлөөр үзүүлбэрээ толилуулдаг нэр хүнд бүхий ердөө таван циркийн шоу байдгаас анх энэ урсгалыг үүсгэн хөгжүүлсэн  Оросын алдарт шоуг эх орондоо тольдох боломж тун удахгүй нийслэлчүүдэд тохиож байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …