Хосэ Энрикэгийн хагалгаа амжилттай болжээ

Ливэрпүүлийн зүүн жигүүрийн хамгаалагч Хосэ Энрикэгийн мэс засал амжилттай болсон гэдгийг клубын зүгээс албан ёсоор зарлажээ. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн 10 -р сарын 05-нд Кристал Паласыг 3:1 -ээр буулган авсан тоглолтонд гараанд гарсан юм. Харин 11-р сарын 09-нд Фулхэмийг хожсон тоглолтонд бэртлээс эргэж ирэн, сэлгээнээс оролцсон билээ.

Гэвч түүний өвдөгний бэртэл нэлээд ярвигтай байсан тул хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай гэдгийг Брэндан Рожэрс мэдэгдсэн. Ямартай ч 27 настай Испани хамгаалагчийн мэс засал амжилттай болсон бөгөөд тэрээр 10 долоо хоногийн дараа эргэн ирэх боломжтой юм байна.

Тэгэхээр Хосэ Энрикэ маань 2 сарын сүүл, 3 -р сарын эхээр л талбайдаа гарах нь ээ. Бэртлээ түргэн эдгээгээд, илүү их эрч хүчтэй эргэн ирэхийг хүсье, Хосе … 

Б.Бадруул

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …