Монгол залуугийн оролцсон төслийн үнэ 700 дахин өслөө

Америкт 18 жил ажиллаж амьдарч буй Э. Буянхүүг уншигч та бүхэнд танилцуулж байна.

Тэрбээр Америкт өөрийн гэсэн хоёр бизнестэй бөгөөд 120 гаруй залуучуудыг ажлын байраар ханган ажиллуулж буй аж.

Гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлд хамтрагч нартайгаа нэгдэн дэлхийд гаргасан койных нь талаар болон бусад төслүүдийнх нь талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Завхан аймгийн Тэс суманд төрж өссөн. Аав минь Монгол Улсын гавьяат багш Б.Энхбаяр гэж хүн бий. Багаасаа л хөрөнгийн зах зээлийг сонирхон судалдаг байсан. 21 настайгаасаа хойш худалдаа хийж эхлээд, их сургуулиа төгссөний дараа 2005 онд АНУ-ыг зорьсон юм.

Одоогоор АНУ-д үйлчилгээний чиглэлийн бизнес эрхэлдэг компани удирддаг. 2005 оноос хойш тус улсад ажиллаж амьдарч байна.

Таны хувьд MJT койн төслийн Технологийн хөрөнгө оруулагчаар ажиллаж байгаа юм байна. Төслийнхөө талаар мэдээлэл өгөөч? Монголд хэрэгжих үү?

-MJT койныг Африкт үндэстэнд зориулж гаргасан юм. Манай багт Хонг Конг, АНУ, Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Бидэнтэй форбес хамтарч ажиллаж байна. Уг койн нь 240 сая ам.доллар босгоод Форбес Африк дээр гарцан байгаа койн юм. Одоогоор MJT койн 700 дахин өсөөд байна. MJT койн хоёрдугаар сарын 17-ны өдөр худалдаанд гарах үед манай найз 1 сая төгрөгөөр арилжаанд оролцож 700 сая төгрөг болтол нь өсгөсөн жишээ байна.

Африк-Саудын Эмиратын эдийн засгийн FIN Africa UAE 2021 форумын шилдэг криптогоор шалгарсан. Монголчууд MJT койны төсөлд оролцож, тодорхой хувийн ашиг олох боломжтой. Уг койн нь Африкчуудын европоос хараат байгаа санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр болно гэсэн том алсын хараатай. Африкийн хэд хэдэн том уурхайнууд далайцтай хөрөнгө оруулалт хийгээд байна.

Койныг борлуулах хөдөлгөөн яах аргагүй дэлхий дээр болох зүйл. Африкуудад ч бас хэрэгтэй байгаа. Цаг үеэ олсон тул койны төсөл маань маш их дэмжигдэж байна. Маш баян тивд анх удаа хэрэгжиж байгаа төсөл тул амжилттай хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна.

Монгол залуучууд дэлхийн зах зээлд ажиллаад эх орондоо хөрөнгө оруулалт татаж байгаа нь сайхан байна. Монголд хөрөнгө оруулалт хийх үү?

-Хөрөнгө оруулалт хийх сонирхол маш их байна. Энэ чиглэлийн сан үүсгэмээр байгаа юм. Залуучуудыг хөрөнгө оруулалт хэрхэн хийхэд нь туслахыг хүсэж байна. Монголын IT салбар тааруухан гэж ярьдагт миний хувьд хүлээн зөвшөөрдөггүй. IT-ийн залуучууд маш их дайчин, 7 хоногийн 7 өдөр өглөө 09:00-00:00 цаг хүртэл код бичээд сууж байгааг харахад сайхан байдаг. Тэд илүү их амжилт үзүүлж чадна. Хаана ч байсан залуучуудыгаа үргэлж магтаж дэмжих болно. Дараагийн ажлуудаа ярилцаад явж байна. Олон улсад бизнес хийхэд хамтардаг нөлөө бүхий түншүүдээрээ дамжуулан тухайн улсад койн гаргаж өгөх талаар ярилцаж, хөрөнгө оруулагчдад санал тавих маягаар ажиллаж, цөөхөн хувь дээр нь IT-ийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Дараагийн жилүүдэд энэ чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байна.

Манай улсад 59 койн виртуал хөрөнгийн зах зээл дээр гараад байна. Хүмүүс ч энэ чиглэлийг ихээр сонирхож байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Монголд койн гарч байгаа нь шинэ зүйл. Энэ хөдөлгөөнийг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалт дэлхийн улс орнуудын 80 хувьд нь байхгүй. Мөнгө босгох арга хөдөлгөөн болж байхад түүнээс зугтаах хүн гэж үгүй байх. Гэхдээ маш сайн судлах нь зүйтэй. Алдах ч бай онох ч бай ямартай ч хүмүүс худалдаа хийж сурч байгаа нь сайшаалтай. Мөн мөнгөний зөв зохистой хэрэглээг хүмүүст ойлгуулж байгаа болов уу.

Хэрхэн амжилттай хөрөнгө оруулах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Богино хугацааны ашиг олох гэж хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Мөнгөө шууд 2, 3 дахин нугална гэж байхгүй. Хамгийн сайн хөрөнгө оруулагч л гэхэд хувьцааг 20 хувийн магадлалтай таадаг. Энэ бүхнийг бүгд мэддэг бол хэн ч ажил хийхгүй шүү дээ /инээв/ Харин сайн төслийг эрт аваад удаан хадгалбал өндөр ашиг олж болно. Тухайлбал, Гүүглийг нэг ам.доллар, Apple-ийг найман ам.доллар байхад нь авч байсан хүмүүс амжилттай хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтыг гэдэг бол худалдаа. Хүн бүр асар их койн гаргаж байна. Гутал зарж буйтай зүйрлэвэл яг адилхан гутлуудаа зарагдаад байгаа тул худалдан авагчгүй болоод байна. Анх төлсөн мөнгөөрөө нэгнийхээ гутлыг худалдаж авах уу? Бага ч гэсэн өсөлт өгч байвал хөрөнгө оруулалт. Нэг дор мөнгө олж хоёр, гурав нугалах, эвсэл бүгдийг нь алдах нь хөрөнгө оруулалт биш.

Виртуал хөрөнгийн харилцааг төр шууд утгаараа зохицуулж чадахгүй ч энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж, биржүүдэд тавих хяналт болон бүртгэлийн асуудлыг нарийвчилж зааж өгсөн. Койн тухайд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

Хүүхэд байхад гэртээ үймүүлээд хоорондоо зодолдвол боль гэдэг. Энэ утгаараа койны хүрээнд зохицуулалт хийх гэж байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Мэдээж хэрэг ингэхгүй бол замбараагүй байдал үүсэх учир тодорхой төвшинд зогсоох нь зөв. Шинэ койн гаргана гэхээс илүүтэй одоо гарсан байгаа койнуудаа яаж маркетинг хийх, хэрхэн хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарвал зүгээр санагдаж байна. Хөдөлгөөнгүй болсон койнуудаа хөрөнгө оруулагчид худалдаж аваад хөгжүүлж болно.

Койн гэдэг нарийндаа бол компьютерын код. Хэн маркетинг хийж цааш нь хөгжүүлж чадаж байна тэр хүн төслөө амжилттай хэрэгжүүлнэ. Үгүй бол зогсоно. Тиймээс хөрөнгө оруулалтаа маш их болгоомжтой хийх нь зөв. Найз нартайгаа нийлээд хөрөнгө оруулалтын компани Монголд нээхээр төлөвлөж, нэрээ авсан. Монголынхоо бизнесийн орчинг ямар байгааг яаг сайн мэдэхгүй ч зөв зүйл яривал юу нь болохгүй гэж гэсэн бодолтой байна.

Тухайн салбараас үл хамааран ихэнх амжилттай яваа хүмүүс өмнөх алдаанаасаа туршлага хуримтлуулсан байх нь олонтоо байдаг. Таны хувьд хөрөнгө оруулалтын тухайд алдаж байсан уу?

-2016 онд 300 орчим мянган ам.доллар, компаниа барьцаалж зээл аваад дахиад алдсан. Байсан бүх мөнгөө алдсан үе надад байсан. Тиймээс өндөр эрсдэлтэй зүйлд болгоомжтой хандах нь зүйтэй гэж хэлмээр байна. Замаа хөдөлгөөнгүй тавьсан төслүүдэд л зориглож орох хэрэгтэйг сайн ойлгосон доо.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …