Бизнесийн холбогдолтой хуулиудыг боловсронгуй болгоход Сингапур мэргэжилтэн туслана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсад айлчлах үеэр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тус улсын Хууль зүйн яамны төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийв.

Уулзалтын үеэр хоёр улсын Хууль зүйн яам харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээс гадна Сингапур улсын мэргэжилтнийг Монголд урьж Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр туршлага хуваалцах, арбитрын чиглэлээр хамтрах, бизнесийн холбогдолтой хуулиудыг боловсронгуй болгоход туслахаар тохиролцлоо.

Мөн Монголын талаас санал болгосон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон Иргэн, худалдааны хэргээр эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний төслүүдээр санал солилцсон байна.

Манай улсын иргэд БНСУ-д визгүй зорчдог тул хүний наймаа, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр тус улсад одоогийн байдлаар Монгол Улсын 173 иргэн байнга оршин суудаг. Тэднээс гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа гурав, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй дөрвөн иргэн байна. Харин Монголд Сингапур улсын нэг иргэн хорих ял эдэлж байгаа юм байна.

Хууль зүйн яам

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …