“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын харцага Б.Орхонбаяр, Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж нар үлдсэн юм.
Түрүүлсэн бөхчүүдийн шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …