Амжилт гаргасан бильярдын тамирчдыг шагнаж урамшуулав

Монголын снукер бильярдын тамирчид 2021 оны ДАШТ, 2022 оны Азийн АШТ-д амжилттай оролцоод ирсэн. Эдгээр тэмцээнд О.Лхагвадорж, Т.Хаш-Очир нар эрэгтэйчүүдийн ангилалд, Б.Нарантуяа, Б.Билгүүнзаяа, Ж.Отгонбаяр нар эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн бөгөөд Б.Нарантуяа сонирхогчдын ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм.

Улмаар гуравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болсон снукер бильярдын Азийн АШТ-д Б.Нарантуяа гуравдугаар байр эзэлж, Монголын бильярдын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Сүүлийн үед амжилт арвин байгаа бильярдын тамирчид болон холбооны төлөөллийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар  хүлээн авч уулзан баяр хүргэж, МҮОХ-ны шагналаар шагнаж урамшууллаа.

Тухайлбал, Монголын бильярдын холбооны ерөнхийлөгч Б.Мандахбаяр, Монголын бильярдын холбоог үүсгэн байгуулагч, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Мягмаржав, Д.Амаржаргал нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор, тамирчин Б.Нарантуяаг “Олимпын алдар” одонгоор шагналаа.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …