2022 оны ФИБА 3Х3 насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарлалаа.
Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдэг улсын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтаж манай улсын тамирчдын эрх баталгаажлаа.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны зургадугаар сарын 21-26-ны өдрүүдэд Бельги улсын Антверпен хотод зохион байгуулагдана.
ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын шигшээ багуудыг тив, дэлхийн аваргад оролцох эрхийг хассан тул ФИБА-гийн Удирдах зөвлөл хуралдан ОХУ-ын оронд ямар улс Дэлхийн аваргад оролцохыг шийдвэрлэх болжээ.