С.Моллай тэргүүтэй Монголын баг тамирчид “Анталья-Их дуулга-2022” тэмцээнд оролцоно

Турк улсын Анталья хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Тэмцээнд 67 орны эрэгтэй 336, эмэгтэй 228 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзэхээр өчигдөр Турк улсын Анталья хотыг зорилоо.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …