Сэтгүүлч Л.Цагаандалай, захирал асан Ч.Даваабаярыгаа шүүхэд өгчээ

indexМҮОНТВ-ийн дөрөвдүгээр нэгдлийн сэтгүүлч, редактор “Адуучин” нэвтрүүлгээрээ олонд танигдах болсон Л.Цагаандалай  захирал асан Ч.Даваабаярыгаа шүүхэд өгчээ.

Ч.Даваабаяр нь өнгөрсөн хэд хоног МҮОНТВ-ын ажилчид түүнийг эсэргүүцэн огцрууах санал гаргасантай зэрэгцэн телевизийнхээ хэд хэдэн ажилчдыг мөнгө идэж уусан хэмээн хэвлэлээр мэдэгдсэн. Тэр дундаа “нэг сая нэг минут” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү болон Л.Цагаандалай  нарыг их хэмжээний мөнгө нэвтрүүлгээ дамжуулан хувьдаа завшдаг гэсэн юм. Тодруулбал, Ч.Даваабаяр “Л.Цагаандалай “Адуучин” нэвтрүүлгээс 200 сая төгрөг завшсан” гэж байсан билээ. 

Тэгвэл сэтгүүлч Л.Цагаандалай “Би Ч.Даваабаяр гэдэг хүнийг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Даваабаяр намайг олон сая төгрөг завшсан гэжх нэр хүндэд минь халдаж байна. Сая хүртэл Гадаад хэргийн яаман дээр болсон хэвлэлийн бага хурал дээр намайг муу жишээ болгон татаад явж байна гэнэ. МҮОНТВ-ийн уран бүтээлчид биш би өөрөө Даваабаярыг шүүхэд өгч байна”  хэмээн мэдэгдлээ.

Дашрамд дурьдахад, сэтгүүлч Г.Ханхүү ч мөн “надад мөнгө идэж уусан хэрэг байхгүй энэ бол худлаа. Шадгадаг газар нь шалгаад үнэн мөнийг нь хэлээд өгөх биз” хэмээн мэдэгдсэн. Мөн МҮОНРТ-ийн уран бүтээлчид хэд хоног бучигнасны эцэст Ч.Даваабаярыг захирлын суудлаас нь огцруулаад байгаа юм.

index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …