Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

Бүх ард түмний 15-р их наадмын сорил болох чөлөөт, жүдо бөхийн насанд хүрэгчдийн Өмнөговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.


Тодруулбал, чөлөөт бөхийн +125 кг-ын жинд Гал түймэр унтраах, аврах 21-р ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Анхбаяр мөнгөн медаль, Гал түймэр унтраах, аврах 66-р ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Төгсдөлгөөн хүрэл медаль, жүдо бөхийн төрөлд +100 кг-ын жинд ахлах ахлагч Ц.Анхбаяр, дэд ахлагч Б.Төгсдөлгөөн, -66 кг-ын жин дэд ахлагч О.Эрхэмхүслэн нар тус тус хүрэл медаль хүртлээ гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …