Дэлхийн хөлбөмбөгийн алдартнууд Монголд хүрэлцэн ирлээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Сангийн дэмжлэгтэйгээр “Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо Боловсролын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин 1998 оны Дэлхийн аварга Юри Жоркаефф болон ОУХБХ-ны алдартан БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Ча Бум Кум болон түүний хүү болох БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Жулиа Симич Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

Мөн тус айлчлалын хүрээнд ОУХБХ-ны “Football for School” хөтөлбөрийн фестивалийн үйл ажиллагаанд оролцож түүний дараагаар нөхөрсөг тоглолтыг МХБХ-ны талбайд хийлээ.


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …