Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо.

“Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 68 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э. Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүв.

Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртээд байна.

Э.Дэлгэрмаа медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд хэсэгтээ 1:2-оор ялагдсан, 2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюкитай дахин таарч барилдсан. Тус барилдаанд манай бөх даагаа сайхан нэхэж 4:0-ээр ялав.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …