Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана

“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан өндөрлөлөө.

Өчигдөр Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдсан бол өнөөдөр үдээс хойш 18:00 цагт мөн л бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.

Хагас шигшээд 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Хулан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялж финалд шалгарлаа.

Тэгвэл 57 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х. Болортуяа, 62 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б. Хонгорзул, 65 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Ө.Пүрэвсүрэн, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э. Даваанасан нар хүрэл медалийн төлөө барилдах юм.


Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …