Футзалын үндэсний шигшээ баг ирэх сард азийн аваргын эрхийн төлөө тоглоно

Есдүгээр сард Кувейт улсад явагдах АХБХ-ны “Футзалын Азийн Цом”-ын тэмцээний урьдчилсан шатны Зүүн Азийн бүсээс бусад бүсийн тоглолтууд энэ сард явагдаж 13 эрхийг шигшээ багууд аваад байгаа билээ.
Тэгвэл Зүүн Азийн бүсийн тоглолтууд 5-р сарын 17-ноос 21-ны хооронд Малайз улсад зохион байгуулагдана.
АХБХ-ны Футзалын Азийн Цомын урьдчилсан шатны Зүүн бүсийн сугалаагаар 6 улсын шигшээ баг 2 хэсэгт хуваагдан тоглохоор байсан ч БНХАУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцох боломжгүй болсноор, Монгол улсын шигшээ баг Япон, Тайвань, БНСУ, Хонконг гэсэн улсуудтай нэг хэсэгт 3 эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …