“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан улс орон даяар өрнөж, ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж буй.
Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимаа шинээр байгуулж, нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа, олимпын зөвлөлийн УЗ-ийн дарга Г.Лувсансамбуу, “Өнөр” цогцолбор сургуулийн захирал Б.Чойдорж, олимпын танхимын арга зүйч Г.Азбаяр нар оролцлоо.
“Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимаа шинэчлэн тохижуулснаас гадна болзолт уралдааны хүрээнд сурагчдын дунд гар зураг, олимпын бэлгэ тэмдэг хийх уралдаан зарлаж, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохиох зэргээр багагүй ажил амжуулжээ.
“Сараево” олимпын зөвлөлийн тухайд болзолт уралдааны хүрээнд дүүргийнхээ бүх ерөнхий боловсролын сургуулийг олимпын танхимтай болгох зорилт тавьсан. Улмаар “Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимтай болсноор тэдний төлөвлөсөн зорилго бүрэн биелсэн байна.