ХЭҮК ажилчдаа жирэмслэхийг хориглодог “Капитал” банкыг шүүхэд өгчээ

imagesЭмэгтэй ажилчдаа ажилд ороход нь ойрын гурван жилийн дотор хүүхэдтэй болж болохгүй хэрэв жирэмсэн болбол сүүлийн нэг жилийн хугацаанд ажилласан цалингийн хагастай тэнцэх мөнгийг эргүүлэн авна. мөн шууд сайн дураараа ажлааса халагдах ёстой гэсэн хүний эрх, хөдөлмөрийн хуулинд байж боломгүй хачирхалтай заалтуудыг оруулсан “Капитал” банкыг Хүний эрхийн үндэсний комисс шүүхэд өгөөд байгаа ажээ.

Нийгмийн хайриуцлагаа ухамсарлагч хэмээх сүржин гоё уриагаар ард түмнийг хуурч ажилчдаа ийн дарамтлаж буй тус банкинд ХЭҮК-оос ажилчдынх нь хүсэлтийн дагуу шалгалт явуулж, “Хөдөлмөрийн хууль, хүний эрх”-ийг зөрчсөн 13 тохиолдлыг илрүүлэн эл алдаа дутагдлаа яаралтай засч залруулахыг анхааруулсан ч “Капитал” банкны зүгээс “бид ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. энэ бол байгууллагын дотоод асуудал” хэмээн тоомжиргүй хандсан байна.

Тиймээс ХҮЭК-оос ажилчиддаа хэрээс хэтэрсэн болзол тавьж, хүний эрхийг ноцтой зөрчиж буй тус байгууллагыг шүүхэд өгөөд байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …