“Эрх цагаан унага” хүүхдийн дууны уралдааны шилдэг хүүхдүүдийн Гала концерт болно

imagesҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ? Улсын уралдаан 11 сарын 14-17 өдрүүдэд ҮДБЭЧуулгын алтан тайзнаа болсон билээ. Энэхүү уралдаанд 3-13 насны хүүхдүүд гоцлол болон хамтлагийн төрлөөр оролцсон бөгөөд  Булган аймаг, Говь сүмбэр аймаг, Дархан аймаг, Сэлэнгэ аймаг, Эрдэнэт хот, Налайх дүүрэг, Хэнтий аймаг Батноров сум гээд хот хөдөөгийн 270 гаруй хүүхэд оролцсон байна.  Нийт оролцсон хүүхдүүд уралдаанд маш сайн бэлтгэсэн байсан  бөгөөд “Эрх цагаан унага” жүжгийн гол дүрийн хувцасыг хийлгэж, дууныхаа дунд жүжиглэж, мөн хамтлагууд дууныхаа ард олон бүрэлдүүнээр бүжиглэн жүжгийн хэсгийг үзүүлж маш өрсөлдөөнтэй  явагдлаа.  Уралдааныг  NTV телевизээр 12  сарын 1-с орон даяар цацагдана.

Уралдаанд гоцлол дууны төрлөөр:

  1. 188-р цэцэрлэг 3 настай Б.Хэрлэн
  2. 1 –р сургууль  11 настай Ч.Мянганбаяр
  3. Жаргалан 6 настай М.Чингүүн нар
  4. Налайх 119-р сургууль 12 настай Б.Отгонцэцэг
  5. 75-р сургууль 13  настай Б.Хонгор
  6. Жаргалан сургууль 6 настай Э.Хонгорзул  шалгарч үлджээ.

Хамтлагийн төрлөөр:

  1. Жижи цэцэрлэгийн Унагалдай хамтлаг
  2. Галбингаа төвийн Яруу эгшиглэн хамтлаг
  3. 86,23,78-р сургууль Эрх цагаан унаганууд хамтлаг
  4. Багануур дүүргийн Мөрөөдөл хамтлаг
  5. Шинэ монгол сургуулийн Нэг ангийнхан хамтлаг
  6. 3-р сургуулийн Ахан дүүсийн Аз хамтлаг

Эдгээр шалгарсан хүүхдийн Гала концертыг ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд найруулж үзэгчийн хүртээл болгох юм. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэснийхээ соёл урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэдний авъяас билгийг нээн, хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, өв соёлоороо бахархах, монгол хүүхдийн үндэсний  бахархалын дуу төрүүлэх зорилгыг агуулсан энэ наадам жил бүр “Эрх цагаан унага”  нэрээр  ганц дуугаар биш олон дуугаар оролцох боломжийг олгож ХҮҮХДИЙН МОНГОЛ ДУУНЫ ҮНДЭСНИЙ ИХ НААДАМ болгон өргөжүүлэн цаашид зохион байгуулна. Энэ нь ирээдүйн хүүхэд багачуудаа монгол үндэснийхээ дууг сургаж хүмүүжүүлэх төдийгүй олон олон шинэ хүүхдийн дуу төрөх өргөн их ач холбогдолтой юм.

Ингээд 12 сарын 23-ны Гала концертонд эхний 3-н байр эзэлсэн хүүхдүүд Төрийн банкны 2000000 хүртэлх хүүхдийн хадгаламж, Тесо компанийн бүтэн жилийн бүтээгдэхүүний эрхүүдээр  шагнагдана. Шилдэг оролцогч хүүхдүүд бэлтгэл сургуулилтаа тус тусдаа хийж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …