ОУХМ Ж.Чулуунбат 5-р байр эзэлсэн батламжаа гардаж авлаа

Чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат “Лондон-2012” олимпод амжилттай барилдан 120 кг-ын жинд 7-р байр эзэлсэн. Гэтэл энэ жинд түрүүлсэн Узбекистаны А.Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд байр ахисан юм.
ОУОХ-ноос Ж.Чулуунбатыг тус олимпод шагналт 5-р байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг Гишүүдийн хурлын үеэр гардуулж өглөө.


Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнав.
Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулж өглөө.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …