Фото: Балетчин Г.Урингийн гэрэл зургуудаас

“Уран хас”, “Хунт нуур” , “Цөмөөхөй” , “Жизель” , “Дэггүй лиз” зэрэг алдартай балетад гол болон туслах дүрүүдийг бүтээсэн балетчин бүсгүй Г.Уринг энэ удаагийн фото мэдээ буландаа онцолж байна.

Тэрбээр 2018 онд ОХУ-ын Пермь хотноо зохион байгуулагдсан “Arabesque” тэмцээний модерн төрөлд амжилттай оролцсон төдийгүй 2019 онд БНСУ-ын балетын “WISE” театрын жүжигчидтэй хамтран тавьсан “Жизель” балетад оролцсон залуу уран бүтээлч юм.

Балетчин бүсгүй Г.Урингийн бүтээсэн дүрүүд:

• П.И.Чайковский “Хунт нуур” балетын вальс, Мазурка

• П.И.Чайковский “Цөмөөхөй “балетын араб бүжиг

• Ф.Херольд “Дэггүй лиз” балетын найз

• А.Адан “Жизель” балетын Корзинки, сүнс, Хоёрдугаар үзэгдэл, хоёр Вилис

• Ж.Чулуун “Уран хас” балетын Кукил, согоо, Па-дексион, могой

• Х.Алтангэрэл “Төгсгөлгүй танго” найз

• П.И.Чайковский “Шелкунчик” орос бүжиг, цас, вальс

• Л.Минкус “Дон Кихот” балетын олны хэсэг

• Л.Минкус “Пахита” балет

• А.Хачатурян “Спартак” балетын олуул хэсэг

• Л.Делиб “Коппелия” балет

• Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет

• Э.Чойдог “Чойжид дагина” балет

• И.Морозов “Амттаны доктор” бaлет зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн юм.

Санал болгох мэдээ

Богд хааны гаргасан мөнгөн тэмдэгт “Бага болзоот”

Богд хаант Засгийн газрын гаргасан, ер нь Монгол Улсын түүхэн дэх анхны үнэт цаасыг сонирхолтой …