Манай улс БНХАУ-тай хамтран шатах хийн үйлдвэр байгуулахаар болжээ. Тодруулбал, хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, гарсан бүтээгдэхүүнээр эхний ээлжинд дотоодын хэрэгцээг ханган улмаар Хятадын зах зээлд борлуулахаар төлөвлөн ажиллаж эхэлжээ.
Уг үйлдвэр эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байх ба энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглах юм байна. Үйлдвэр байгуулах ажлын хүрээнд УУЯ болон БНХАУ-ын “Sinopec” Газрын тос-химийн корпораци харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, монголын талын ажлын хэсгийг томилсон байна. Цаашид БНХАУ-ын талтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах ажээ.