“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын Монголын багийн ахлагчаар ГХ-ны сайд Б.Батцэцэг томилогдов

2024 онд БНСУ-ын Канвон хотноо залуучуудын өвлийн олимпын IV наадам болно. Уг наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдов.

Багийн ахлагчаар томилогдсон тухай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өглөө.

Томоохон наадамд баг тамирчдаа ахлан оролцох төр засгийн өндөр албан тушаалтай анхны эмэгтэй хүн нь Б.Батцэцэг сайд болж байна.

Залуучуудын өвлийн анхдугаар наадам анх 2012 онд Австрийн Инсбрукт зохиогдсон бөгөөд 2016 оны Лиллехаммерийн олимпоос манай тэшүүрч Б.Сумьяа холимог багийн төрөлд алтан медаль хүртэж байв.

Харин 2020 онд Лозаннд болсон гуравдугаар олимпын наадамд манай улс зургаан тамирчинтай оролцсон билээ.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …