Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комиссоос Азийн олимпын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Тамирчин төвтэй төсөл” хөтөлбөр нь амралтын өдрөөр амжилттай үргэлжилж дууслаа.
Хөтөлбөрийн сүүлийн өдөр олимпын төрлийн спортын тамирчид Манзушир хийдээс Цэцэ-гүн оргил гэсэн маршрутаар явган аялал хийв.
Баг тамирчдыг “Рио-2016” олимпын хүрэл медальт, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, “Рио-2016” олимпын оролцогч Б.Дөлгөөн, “Бээжин-2022” өвлийн олимпын оролцогч А.Энхтуул, Тамирчин дэмжих комиссын гишүүн Э.Мөнхболд нар ахалж явав.
Аяллын үеэр тамирчид үнэтэй цэнэтэй зөвлөгөө сонсож, туршлага мэдээллээ хоорондоо солилцож, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр нэг өдрийг идэвхтэй өнгөрөөлөө.
Тамирчдын комиссын зүгээс залуу тамирчдын аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …