“Бавари” Аваргуудын лигт шинэ рекорд тогтоов

Энэ сарын 27-ны үдэш болж өнгөрсөн Аваргуудын лигийн “А”, “В”, “С”, “D” хэсгийн тав дахь тоглолтод “D” хэсэгт Германы “Бавари Мюнхен” клуб Оросын “ЦСКА”-г талбайд нь 3:1-ээр хожиж, Аваргуудын лигт 10 дараалж хожсон шинэ рекорд тогтоожээ.

Бусад хэсгүүдийн тоглолт:

“А” хэсэгт Английн аварга “Манчестер Юнайтед” Германы “Байер”-ыг төрөлх Леверкузенд нь 5:0-ээр бут ниргэснээр дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авчээ.

“В” хэсгээс плей-оффын эрхээ хэдийнэ өвөртөлчихсөн Испанийн эзэн хааны баг “Реал Мадрид” ээлжит хожлоо авсан бол Италийн аварга “Ювентус” хүснэгтийн хоёрдугаар байр луу дэвшлээ. Туринчууд сүүлийн тоглолтод Туркийн “Галатасарай”-тай тэнцэхэд л группээсээ хоёроор гарна.

“С” хэсэгт Ибрагимович, Кавани, Лавесси нарын хүчирхэг довтолгооны шугамтай Францын “Пари-Сен-Жермен” тоглосон баг бүрээ давамгайлан хожсон хэвээр байв. Грекийн “Олимпиакос”, Португалийн “Бенфика” хоёрын хэн нь хоёроор гарах нь сүүлчийн тойрогт шийдэгдэх нь.

index

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …