Чөлөөт бөх:Б.Отгонтуяа алтан медалийн төлөө барилдана

Кыргызстаны нийслэл Бишкект хотод U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байна. Манай улсаас хүч үзэж буй “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Баянмөнхийн Отгонтуяа 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Ассылзат Сагымбайг 7:2-оор, эзэн орны Арук Кадырбек Кызыг цэвэр дарав.
Ингэснээр тэрбээр Энэтхэгийн Жиотитэй тойргийн сүүлийн барилдаанаа хийхээр болов. Б.Отгонтуяа, Энэтхэгийн бөх хоёулаа тус бүр хоёр ялаад байгаа бөгөөд орой хэн ялсан нь алт, ялагдсан нь мөнгөн медаль дээр бууна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …