“Яг түүн шиг 2022” шоуны найм дахь дугаарын ялагч Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа.
Түүний хувьд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын “Уяхан замбуу тивийн наран”-г тайзнаа эгшиглүүлж анх удаа ялагч болсон юм.
Н.Норовбанзад гуайн баззер таарахад таны хувьд их л халгаж хүлээж авч байсан. Гэвч та энэ дугаарын ялагч боллоо?
Агуу мундаг дуучинг сайн үзүүлэх асар их үүрэг хариуцлага оногдож байсан учраас маш их хичээсэн. Ямартай ч өөрийнхөө хэмжээнд харууллаа.
Уран бүтээлийн сонголтын хувьд амаргүй байсан болов уу. Олонд түгсэн дуу нь их бага шүү дээ. Бүтээлийн сонголтоо хэрхэн хийсэн бэ?
Н.Норовбанзад гуайн урын санд маш олон бүтээл байдаг ч “Уяхан замба тивийн наран” дуугаараа алдартай. Тиймээс шууд л энэ дууг сонгосон.
Өмнө нь та уртын дуу дуулж байв уу?
Миний хувьд ардын дуу болон уртын дуу сонирхож байсан. Зүрх сэтгэлд ер нь их ойр. Уртын дуу сонсдог, ганц нэг дуу дуулж үздэг байсан. Оюутан байхдаа жуулчдад зориулж уртын дуу дуулдаг байлаа. Тийм учраас надад арай ойр байсан. Гэхдээ л номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй гэдэг утгаараа багагүй ажиллагаа орсон.
Сонгодог урлагийн уран бүтээлчдээс анх удаа энэ шоунд оролцож байна. Таны хувьд шоунд оролцох шийдвэрийг багагүй эргэлзэж байж гаргасан шиг харагдсан?
Цар тахлын дараа театр нээгдтэл ажлууд бага зэрэг эмх цэгц нь алдагдсан. Хоёр жилийн өмнө билет нь зарагдсан тоглолтуудаа дахин тоглохоос эхлээд ажлууд их байсан учраас ачаалалтай байх магадлалтай байлаа. Тиймээс театрынхаа ажлыг харъя гэж хэлээд нэлээд бодож байж хариугаа өгсөн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу