Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд “Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэн нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Гэрэл зургийн нэгдсэн холбоо”-ны гишүүдийн 60 гаруй бүтээл олны хүртээл болох юм.
Тус үзэсгэлэнд Суут богд эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн түүхэн газар нутгийг тольдсон Бурхан Халдун уул, Дэлүүн болдог, Гурван нуур, Балжийн арал, Хар тугийн овоо, Түнхлэг гол, Зээрэн хавцал, Бодончарын өвсөн эмбүүл, Хөхүүрийн хөндий, Хорхонаг Жибур зэрэг түүхэн дурсгалт 30-аад газар орны гэрэл зургууд багтсан байна.
Үзэсгэлэн 2022 оны 07 дугаар сарын 09-12-ны хооронд Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 07 дугаар сарын 09 нд 11:30 цагт Сүхбаатарын талбайд болно.