Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ганболдын Эрдэнэбилэг нь “Гэгээн Муза” наадмын шилдэг залуу уран бүтээлч (2003), шилдэг эрэгтэй гол дүр (2011), “Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчин (2009), “Монголын Академи Авардс” наадмын шилдэг найруулагч (2015), 9 дууны клип, 60 гаруй жүжиг, 17 киноны гол болон туслах дүр 5 киноны ерөнхий найруулагч, продюсерээр ажиллаж байсан туршлагатай авьяаслаг уран бүтээлч юм.