Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

09:00 цагт Төрийн ордны А танхимд ”Усны салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт төр, хувийн хэвшлийн үндэсний чуулга уулзалт болно.

10:30 цагт Хоршоологчдын холбооны байранд монгол малын үржил шим, чанарыг сайжруулахад орон нутгийн хөгжлийн санд суулгасан мөнгөнөөс төсөв гаргаж байх талаар хэлэлцүүлэг болно.

11:00 цагт ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөр буюу “12 дугаар сарын 1”-ний өдрийн хэвлэлийн бага хурал “Туушин” зочид буудлын 3 давхарт зохион байгуулагдана.

11:00 цагт Багш хөгжлийн ордоны 504 тоотод Боловсролын хүрээлэнгээс жил бүр зохион явуулдаг “Багшийн заах арга зүйн шилдэг илтгэлийн улсын уралдаан” эхэлнэ. Ардын хүүхдийг эрдэмд хөтлөх багшийн чадвар хэрхэн өсч байгааг эрхэм сэтгүүлчид ирж сурвалжилна уу 99150381

09:00-12:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас тус бүс нутагт худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулан уулзалт хэлэлцүүлгийг СХД , 5 шар, Сэнтий рестораны 2 давхарт зохион байгуулах гэж байна. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбогдох утас: 91814544 53080106

12:00 цагт UB Art Fair” үзэсгэлэнгийн нээлт “Blue Mon” уран зургийн галлерейд болно.

12:00 цагаас ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль дээр “Эмийн зохистой хэрэглээ, эмийн гаж нөлөө, аюулгүй байдал” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдана. Семинарт эмч эм зүйч нар оролцоно. Зохион байгуулагч: НЭМГ, ЭМШУИС-ийн Эм зүйн сургууль
Холбоо барих: 9999-9041

14:30 цагт “Пума-Империал” зочид буудлын хурлын зааланд “Нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тулгамдсан асуудал болоод цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлэг зохиогдоно.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …