Өнгөрсөн өвөл өөрийгөө “Бурханаар бөөлждөг” хэмээн цуу тарааж олны гайхшрал, инээдийг зэрэг төрүүлж байсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяа 20 гаруй настай В.Мөнгөнчимэг хэмээх бүсгүй хэрэг хүлээх чадваргүй болох нь тогтоогджээ.
Тодруулбал, иргэн В.Мөнгөнчимэгийг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг тогтоолгохоор болсон дагуу сэтгэцийн эмч нар түүний биед үзлэг хийж, улмаар хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн байна. Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс олныг хууран мэхэлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн аймгийн прокурорын газарт хянуулахаар шилжүүлсэн бөгөөд аймгийн Прокурорын байгууллагаас ямар нэгэн хүнд хохирол учруулаагүй тул В.Мөнгөнчимэгт эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн байна. Нэгэнд түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй учраас ял өгөх боломжгүй гэнэ.
Эргэн сануулахад, Бурханаар бөөлжигч анх шээсний сүвээсээ 9 кг орчим жинтэй чулууг төрүүлж, улмаар нарийн хийцтэй 20 бурхан, 2000 гаруй чулуу “төрүүлсэн” гэж байсан юм.
М.Сониуч http://www.ugluu.mn/4850.html