Өнөөдөр “Хурд” хамтлаг 20-н жилийн ойн тоглолтоо хийнэ

Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэж буй тэд энэ сарын 29, 30-нд буюу өнөөдөр, маргааш “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо толилуулах гэж байна.

Тус тоглолтын олон гэнэтийн бэлэгний онцлох нэгэн бэлэг нь дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхагласан “Алтан пянз” юм. Мөн баримтат кино, ном, бэлэг дурсгалийн зүйлсийг үзэгч фенүүддээ өргөн барих юм.


Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …