ШӨХТГ-аас банкуудын “зээлийн хүү, АТМ-ын шимтгэл”-д шалгалт хийж байна

7b875c9b79083136ca0a767ceb8ee6678208e99b ШӨХТГ-т иргэдээс “Банкуудын зээлийн хүү болон АТМ-аас мөнгө авахад шимтгэл төлж байгаа нь иргэдийг хохироож байна” гэх гомдол их ирэх болсон байна. Тиймээс иргэдийн эл гомдлын дагуу ШӨХТГ банкуудад шалгалт хийж эхэлжээ.

Уг шалгалтыг явуулснаар аль банк бүх төрлийн зээлийн үйлчилгээндээ ямар хэмжээний хүү тооцдог, АТМ-аас авдаг шимтгэл нь хэд байдаг гэдэг нь олон нийтэд ил тод болох юм байна.

Одоогийн байдлаар картын шимтгэлийн хувьд бусад банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад “Хаан банк” 500 төгрөг, “Голомт банк” 200-500 төгрөг, “Төрийн банк” 300 төгрөг, “Кредит”, “Капитрон” банк шимтгэл авдаггүй болох нь тогтоогджээ. Харин зээлийн хүүний хувьд олон төрлийн зээл байдгаас хамааран харилцан адилгүй байгаа аж. Ямартай ч тус шалгалт дууссаны дараагаар иргэдэд нэгдсэн мэдээллийг өгөх бөгөөд банкуудтай нэгдсэн тохиролцоо хийх юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …