Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан өнөөдөр болно

IMG_1368_1Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Шонхор-Олимп дээд сургуулийн энэ сарын ээлжит барилдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын газар буюу хуучны “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болно. Шонхор олимп сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд эр бяр, уран мэхээ уралдуулан барилдана. Түрүү сард энэхүү барилдаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат сумын начин Лхагвасүрэнгийн Чадраавал түрүүлсэн билээ. Энэ удаа тойргийн аймгийн харцага цол хүртсэн Увсын Очирбатын Түмэн, Архангай аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн начин Батжаргалын Энх-Амгалан нар магнайлан хүч үзнэ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …