Даншигт барилдах бөхчүүдийг энэ сарын 6-нд бүртгэнэ

Хүрээ цам, Даншиг наадам наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас цагаас эхлэх аж.

Харин Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 30 багийн бөхчүүд оролцох ба нэг баг 3 бөхийн (улс, аймаг, сумын цолтон) бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана.

Аймаг, дүүргүүдийн 1-6-р байранд шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цомыг гардуулна.

Наймдугаар сарын 14-нд “Нүүдэлчин монгол соёлын наадам”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн Сайханы саравч гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах ажээ.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …