Цагаан хулгана өдөр

hulganaАргын тоололын 11 сарын 30-ны бямба гараг, билгийн тоололын өвлийн харагчин гахай сарын шинийн 27-ны  санчир гараг. 4 ногоон  мэнгэтэй, усан хөлөлтэй, үл тохирохуйн барилдлагатай цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8:36 цагаас мандаж, 17:16 цагт жаргана.

Эл  өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн  өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн гэж  дорнын зурхайд өгүүлжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …