Ирэх амралтын өдрүүдэд бөхийн барилдаантай

download (1) Монгол бөх сонирхогчдод дуулгах нэгэн таатай мэдээлэл байна. Учир нь ирэх амралтын өдрүүд буюу 6-р сарын 8,9-ний бямба-ням гаригуудад Монгол бөхийн өргөөнөө бөхийн барилдаан болно.

–       Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан энэ сарын 09-ний өдрийн 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм. Энэ үеэр бөх сонирхогчдын дундаас хагас саятан 2, азтан үзэгч 2-ыг тус тус тодруулах гэнэ.

–       Зуны бөхийн баярын өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан энэ сарын 08-ны өдрийн 11 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж.

Г.Сонор http://www.ugluu.mn/4875.html

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …