“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тэмцээн эхэллээ

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ.

Эхний өдөр урьдчилсан шатны есөн тоглолт явагдахаас долоо нь Монголын тамирчдын тоглолт байна.
Тэмцээнд оролцохоор гадаадын 14 орны 120 гаруй тамирчин Монголд хүрэлцэн ирээд байна.

БНСУ 25 тамирчинтай ирсэн нь хамгийн том багт тооцогдож байгаа бол Японоос 23 тамирчин иржээ.
Тэмцээн нийт зургаан өдөр үргэлжлэх бөгөөд нээлтийн ёслол өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны 14.00 цагт болно.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …