Жүдо:М.Нандин-Эрдэнэ, Б.Ням-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ

М.НАНДИН-ЭРДЭНЭ ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО

“Сараево-2022” жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсов.
М.Нандин-Эрдэнэ нь Токиогийн олимпийн наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь.

Сараевод болж буй жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн барилдаанууд өндөрлөлөө.
Манай улсаас охидын +70 кг-ын жинд зодоглосон 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Хан-Уул дүүрэг, “Женко” клубийн тамирчин Батсуурын Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр нийт 5 барилдаан хийсэн бөгөөд хүрлийн төлөөх барилдаанд Украины Диана Семченког торгуулиар цэвэр ялснаар Сараевогоос Монголын жүдочдоос хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …