Монголын сагсан бөмбөгийнхөн нэгдэн нийлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орсноор гадагшаа тэмцээнд явж чаддаггүй, хагаралтай байсан үе ард хоцорч, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тив, дэлхийн тэмцээнд анх удаа албан ёсоор улсаа төлөөлөн оролцохоор болж байна.
Энэ 9-р сарын 5-11-ний өдрүүдэд Энэтхэгийн Бангалор хотод болох U18 насны Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын өсвөрийн эмэгтэй шигшээ баг оролцохоор өчигдөр Улаанбаатараас мордлоо.
Багийн бүрэлдэхүүнд нийт 12 тамирчин багтаж байгаа бөгөөд олон жилийн дараах анхны тэмцээн гэдэг утгаараа манай улсын хувьд ач холбогдол өндөртэй юм.
Манай шигшээ баг тэмцээний B дивизонд Хонконг, Малайз, Иорданы шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж эхний тоглолтоо есдүгээр сарын 5-нд Хонконгтой хийх ба 6-нд Малайз, 7-нд Иорданы шигшээ багуудтай тус тус тоглох юм.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …