Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх тушаал гарчээ.
Тодруулбал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна.
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх болсон талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан“Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой.
Ялангуяа гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хийсэн мэдэгдэл Засгийн газрын баримталж ажиллаж байгаа зарчимтай нийцэхгүй байгаа гэдгийг ойлголоо. Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан.
Ж.Соронзон захирал гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан учраас ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдлээ.