Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлага спортын 10 метрийн хийн урт бууны шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20, эмэгтэйчүүдэд 23 тамирчин цэц мэргэнээ сорив.
Эрэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймгийн тамирчин Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн бол мастеруудын дэлхийн аварга, Увс аймгийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянзүрх дүүргийн тамирчинн Н.Баяраа хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин Г.Нандинзяа түрүүлж, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, Булган аймгийн тамирчин Т.Золжаргал, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Баянзүрх дүүргийн тамирчин О.Янжинлхам нар удаалав.
Эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Б.Эрхэмбаяр тус тэмцээний үеэр Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан бол эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Г.Нандинзаяа нь Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын аварга, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай бөгөөд “Рио-2016” зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин юм.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …