Б.Мөнгөнтуяа анхны IRONMAN боллоо

Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman-ы зайд 5 цаг 45 минут 19 секундийн амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. The 6th Gyeonggi-do Triathlon Association Captain’s Cup GreatMan Half Contest нэртэй энэхүү тэмцээнд тамирчид 2 км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ. Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин 2008” олимпод оролцсон билээ. Б.Мөнгөнтуяа нь триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагч юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …