Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ тайлбар хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл:”Төрийн ордонд өчигдөр “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлэг болсон.
Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг “улны айл” гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Нэгт, цалингийн шинэчлэл. Хоёрт, тэтгэврийн шинэчлэл. Гуравт, халамжаас хөдөлмөрт шинэчлэлийг явуулахаар ажиллаж байна.
Хүн амаа хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх, хүссэн цалин хөлсийг нь өгөх чиглэлд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.
Өнөөдөр Монгол улсын гурван хүний нэг нь ядуу байна. Ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн.
Энэ үед залуусаа хөдөлмөртэй болгох тал дээр гол хүчээ хаяж ажиллаж байна. Энэ хүрээнд 1520 хүнийг ажлын байртай болгох хөтөлбөр их чухал.
Миний хэлсэн үг бол олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу bottom гэдэг үгийг “улны айлууд” гэж орчуулдаг гэж манай мэргэжлийн хүн ойлгуулсан.
Би энэ үгийг бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна.