С.Бямбацогт:Урьдчилсан байдлаар вагоны машинист хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байж болзошгүй байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Зүүнбаян-Ханги чиглэлд баригдаж байгаа төмөр замын ачаа тээвэрлэж явсан 17 цуваа галт тэрэг осолдсон хэрэг урд шөнө гарсан. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зүүнбаян-Ханги чиглэлд “Монголиан Транс Ложистик” компанийн ачааг ачиж явсан вагон унаж осолдсон.
Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн шанд зөрлөг дээр уг осол болсон байна.
Өнгөрсөн шөнө 23:30 минутад хөдөлж 00:20 цагт осол гарсан. Уг цуваанд 17 вагон явж байснаас 14 нь төмөр замын рейс төмөр, гурван вагонд төмөр замын бетон дэр ачсан байсан.

Уг вагонд гурван хүн явсан, хүний амь нас эрсдээгүй. Урьдчилсан байдлаар вагоны машинист хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байж болзошгүй байна. Вагоны хоёр машинистаас нэг бүхэл илүүтэй согтолтын зэрэг тогтоогдсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Монголд олон төмөр зам бий боллоо. Тиймээс энэ олон төмөр замыг нэгдсэн байдлаар удирдах удирдлагын зохицуулалт, хариуцлагын тогтолцоо дутагдаж байгааг энэ удаагийн осол харууллаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …