ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Аргын тооллын аравдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 8. Сумъяа гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Модон хохимой өдөр.

Өдрийн наран 6 цаг 54 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ. 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …