Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагнав

Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Ивакиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монголын триатлоны спортын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Мицүхидэ Иваки Монгол орны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, спорт холбоод хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготой ирснээ өгүүлсэн юм.

Энэ үеэр триатлоны спортыг Монголд болон олон улсын хэмжээнд хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагналаа.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …