Жүдо:Э.Ариунболд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэллээ.

Энэ жилийн ДАШТ-д 82 орны 571 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд медалийн төлөө өрсөлдөж байна.

Манай жүдочид тэмцээний салхийг сайхан хагалж, эхний өдөр мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-д анх удаа зодоглож буй Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн болов.

Тэрбээр нэгийн даваанд Чехийн Д.Пулкрабекийг цэвэр, шөвгийн 16-д гүрж гаралтай нидерланд жүдоч Т.Цакадоеваг вазаригаар, шөвгийн наймд Италийн А.Пантаног нэмэлт цагт вазаригаар, хагас шигшээд эзэн орны бөх Д.Баратовыг тус тус буулгаж авсаар финалд шалгарсан.

Харин аваргын төлөөх барилдаанд олимпын аварга, дэлхийн дөрвөн алтан медальт Японы Н.Такатод цэвэр ялагдсан юм.
Ингэснээр тэрбээр эхний оролдлогоороо л медальд хүрч, дэлхийд данстай бөх болж байна.


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …