Фото:“Miss Earth-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох С.Нандин

“Эх Дэлхийн Мисс- 2022” тэмцээн арваннэгдүгээр сарын 12-29 ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах гэж байна.
Тэгвэл энэ жилийн “Эх Дэлхийн Мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох Үндэсний ялагчаар 18 настай С.Нандин тодорлоо.

С.Нандин нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд олон залуусыг уриалан эерэг хандлагыг түгээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Тэрбээр гэр бүлээрээ олон жилийн турш мод тарьж ургуулснаар, өдгөө 3000 гаруй мод, бут тарьжээ. Мөн өнгөрсөн зун л гэхэд 600 ширхэг гацуур тарьсан байна.


Энэ жилийн тэмцээнд дэлхийн 120 гаруй улсын гоо бүсгүйчүүд өрсөлдөнө.

“Miss Earth-Эх Дэлхийн Мисс ” тэмцээнийг “Carousel Productions” анх 2001 онд зохион байгуулсан бөгөөд “Miss Earth”нь олон улсын дөрвөн том миссийн тэмцээний нэг юм.
Энэхүү тэмцээн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгох, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой.


Монгол улсыг төлөөлж “Miss Earth” тэмцээнд
-2005 онд А. Сарнай
-2010 онд Б. Гантогоо
2012 онд Т.Батцэцэг
2013 онд Б.Баярцацрал
2014 онд И.Төгсөө
2015 онд А. Баярцэцэг
2016 онд А.Азбилэг
2017 онд Б.Төгс
2019 онд Ц.Аззаяа нар амжилттай оролцсон билээ.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …