Хүндийн өргөлт:О.Дархижав мөнгөн медаль хүртлээ

Бахрейны Манама хотноо болж буй хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жингийн тэмцээн өчигдөр боллоо.
Энэ жинд О.Дархижав огцом өргөлтөөр ( -94, 95, 98) өргөж, мөнгөн медаль хүртлээ.

Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 115 кг ( 108, 115, -119) түлхэж, нийлбэрээр 213 кг амжилтаар дөрөвдүгээр байр эзлэв.
“Манама-2022” Азийн аваргад гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсын дөрвөн эмэгтэй туйванч хүчээ сорьж буй бөгөөд дэвжээнд гарсан гурав маань гурвуулаа 59 кг-д Э.Энхтамир огцмоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгөн медаль хүртээд байна.
Харин өнөөдөр /2022.10.14/ -87 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …