“Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс Ч.Мөнхжаргал хүрэл медаль хүртлээ

Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин Ч.Мөнхжаргал гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр 30-39 насны мастeрын ангилалд хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээнд 18 байгууллагын 60 гаруй тамирчин оролцсон байна.

Говийн бүсийн анхны аварга шалграуулах тус тэмцээн Говь гурван сайхан  уулын бэлээр бартаат замаар авхаалж, самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …